Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэрэмжлүүлэг

Мансууруулах бодисыг “Наркотик” гэсэн нэр томьёогоор хүмүүс хэрэглэж ирсэн бөгөөд энэ нь хөшөөх, мэдээ алдуулах, мансууруулах, нойрсуулах гэсэн утгатай Грек гаралтай үг юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг. Зураг: МҮОНРТ

Мансууруулах бодисыг “Наркотик” гэсэн нэр томьёогоор хүмүүс хэрэглэж ирсэн бөгөөд энэ нь хөшөөх, мэдээ алдуулах, мансууруулах, нойрсуулах гэсэн утгатай Грек гаралтай үг юм. Эмнэлгийн бус зориулалтаар, өөрөөр хэлбэл, мансуурах зорилгоор хэрэглэгдэж буй сэтгэцэд нөлөөт бодис, эм бэлдмэлүүдийг бид нийтэд нь хар тамхи гэж нэрлэдэг.

Хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодис хэрэглэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, 16-25 насны залуучууд, мөн Улаанбаатар хотод төдийгүй Дархан-Уул, Орхон, Ховд, Сэлэнгэ, Дорнод аймагт гэмт хэргийн гаралт өсч байна.

Ихэнх залуучууд найз нөхдөө дууриах, зурагт болон цахим сайтуудаас сонирхох зэргээр түүний хор уршгийг ойлгодоггүй, цаашлаад гэмт хэрэгтэн болж хууль хяналтын байгууллагаар шалгагдан, ял шийтгэл хүлээдэг болохыг мэддэггүй байна.

Иймд эцэг, эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид хүүхэд залуучуудад мансууруулах сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодис, түүний хор уршгийн талаар ойлголт өгөх, хаана, хэнтэй нөхөрлөж, юу хийж байгаад анхаарал тавих, түүнчлэн өсвөр үеийн залуучууд болон иргэд өөрсдөө түүний хор аюулыг ухамсарлан ойлгох, гэмт хэрэг зөрчилд өртөхгүй байхыг Нийслэлийн прокурорын газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах албанаас сэрэмжлүүлж байна.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН

ХМОНХАлба

Хуваалцах