Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэрэмжлүүлэг

Нийслэлд нойтон цас их хэмжээгээр орж байгаагаас замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрлээ.

УХ
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг. Зураг: МҮОНРТ

Нийслэлд нойтон цас их хэмжээгээр орж байгаагаас замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрлээ. Замуудад хальтиргааг арилгах бодис цацах ажил өглөөний 06 цагаас эхлэн үргэлжилсээр байна. Аюулгүй байдлыг хангах үүднээс Нийслэлээс гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, орох урсгалыг нээлттэй хэвээр байлгах зэргээр арга хэмжээг Нийслэлийн холбогдох байгууллагууд шуурхай авч ажиллаж байна. Жолооч, тээврийн хэрэгслийн эзэмшигч нарт зуны дугуйтай автомашинаар хөдөлгөөнд оролцохгүй байх, Улаанбаатар хотоос гарахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Хуваалцах