Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэрэмжлүүлэг

Иргэдийн орон сууцыг түрээслэнэ гэж хуурч мэхлэн бусдад давхар түрээслэн онц их хэмжээний хохирол учруулсан “А”-г цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Иймд дээрх байдлаар байр түрээслэхээр мөнгөө өгч хохирсон,

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг. Зураг: МҮОНРТ

Иргэдийн орон сууцыг түрээслэнэ гэж хуурч мэхлэн бусдад давхар түрээслэн онц их хэмжээний хохирол учруулсан “А”-г цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Иймд дээрх байдлаар байр түрээслэхээр мөнгөө өгч хохирсон, хохирогчоор мэдүүлэг өгөөгүй иргэд Мөрдөн байцаах газрын 209 тоотод ирж мэдүүлэг өгөх шаардлагатай байна.

Иргэдийн шилжилт, суурьшилт ихэссэнтэй холбогдуулан түр хугацаагаар орон сууц, хашаа байшин түрээслэх хэрэгцээ шаардлагыг ашиглан орон сууцыг давхар түрээслэх, бусдын эзэмшлийн орон сууцыг зөвшөөрөлгүйгээр түрээслэж иргэдээс их хэмжээний мөнгө залилан авч байна. Иймд иргэд та бүхэн түрээсийн гэрээ болон бусад холбогдох бичиг баримтын бүрдлийг сайтар нягталж байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах