Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэрэмжлүүлэг

Энэ наймдугаар сарын 23-нд Тайландын өмнөд хэсэгт орших Паттани мужид 2 удаа дэлбэрэлт болж 1 хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн шархаджээ.

ГХ
Гадаад харилцааны яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэрэмжлүүлэг
Сэрэмжлүүлэг. Зураг: МҮОНРТ

Энэ наймдугаар сарын 23-нд Тайландын өмнөд хэсэгт орших Паттани мужид 2 удаа дэлбэрэлт болж 1 хүн амь үрэгдэж, 30 гаруй хүн шархаджээ. Мөн наймдугаар сарын 12-нд Прачуап Кири Кан, Пукет, Сури Тани, Тран зэрэг 4 мужид 9 удаа дэлбэрэлт болж, 4 хүн амь үрэгдэж, 36 хүн бэртэж гэмтсэн байна. Дэлбэрэлт болсонтой холбогдуулан Тайландын өмнөд хэсгийн зарим мужид онц байдал зарлаж, харуул хамгаалалтыг чангатгажээ.

Дэлбэрэлт болсон мужуудад гадаад, дотоодын жуулчид олноор зорчдог тул манай улсын иргэд Тайландад зорчихдоо сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

ГХЯ-НЫ КОНСУЛЫН ГАЗАР

Хуваалцах