Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНСУ-д хүчтэй салхи шуурна

БНСУ-ын Цаг уурын агентлагийн мэдээлж буйгаар өнөөдөр орон нутгийн 09:00 цагаас эхлэн Дэгү, Пусан, Улсан, Чэжү зэрэг хотуудад салхи секундэд

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНСУ-д хүчтэй салхи шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: БНСУ-д хүчтэй салхи шуурна. Зураг: МҮОНРТ

БНСУ-ын Цаг уурын агентлагийн мэдээлж буйгаар өнөөдөр орон нутгийн 09:00 цагаас эхлэн Дэгү, Пусан, Улсан, Чэжү зэрэг хотуудад салхи секундэд 25 метр, Гёнги мужийн Янжү хот, Инчөн хотуудад салхи секундэд 24-32 метр, Сөүл хотод секундэд 13 метр хүртэл хүчтэй шуурна.

Өдрийн 12:00 цагийн байдлаар нийт нутгаар хүчтэй салхи шуургатай, агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байх, онц шаардлагагүй бол гадуур гарахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д
СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Хуваалцах