Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэрэмжлүүлэг бүхий самбар байршуулжээ

Дархан-Уул аймгийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа ба тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг сүүлийн гурван жилийн байдлаар судлахад

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэрэмжлүүлэг бүхий самбар байршуулжээ
Сэрэмжлүүлэг бүхий самбар байршуулжээ. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймгийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа ба тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг сүүлийн гурван жилийн байдлаар судлахад зам тээврийн ослын дийлэнх хувь нь хурд хэтрүүлсний улмаас гарч байгаад дүгнэлт хийж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах зорилгоор хот хоорондын болон олон улсын замд сэрэмжлүүлэг бүхий самбар байршуулжээ.

Уг самбар дээр “Ааваа битгий яараарай”, “Нойр нь хүрвэл түр зогсоод унтаарай”, “Гэр бүл чинь таныг хүлээж байна”, “Жолооч та яарах хэрэггүй” гэсэн үгнүүдийг бичсэн бөгөөд 3 х 6 метрийн хэмжээтэй хоёр талт зурагт ухаалаг самбарыг Улаанбаатар хот, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Булган, Хөвсгөл аймаг, Оросын холбооны улсын чиглэлд явж байгаа жолооч, иргэд харах боломжтой байдлаар байршуулж энэ талаар орон нутгийн болон төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сурталчилсан байна.

Хуваалцах