Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван хүүхэд усанд эрсдэж, амь насаа алджээ

Баяр, амралтын өдрүүдэд буюу энэ оны 07 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд гол, нуурын усанд нийт 14 хүн амь насаа алдсан ба үүнээс 3 нь хүүхэд эрсэдсэн харамсалтай тохиолдол бүртгэгдлээ. Иймд иргэд Та бүхэн гол, мөрний ойр орчим амарч зугаалах, зорчихдоо өөрсдийн болон үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг х

ЦЕ
Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл, Мэдээллийн Төв

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван хүүхэд усанд эрсдэж, амь насаа алджээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гурван хүүхэд усанд эрсдэж, амь насаа алджээ. Зураг: МҮОНРТ

Баяр, амралтын өдрүүдэд буюу энэ оны 07 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд гол, нуурын усанд нийт 14 хүн амь насаа алдсан ба үүнээс 3 нь хүүхэд эрсэдсэн харамсалтай тохиолдол бүртгэгдлээ. Иймд иргэд Та бүхэн гол, мөрний ойр орчим амарч зугаалах, зорчихдоо өөрсдийн болон үр хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангахад онцгойлон анхаарна уу.

  • Хүүхдийг харгалзах хүнгүйгээр гол мөрөн, тогтоол усны орчимд тоглуулахгүй, ганцаар орхихгүй, тэдэнд усанд осолдох эрсдэлийг энгийн, ойлгомжтой үгээр хэлж ойлгуулах,

  • Хийлдэг гудас, дугуйны хамер, хөвөгч зэргээр хүүхдийг тоглуулахгүй, хараа хяналтгүй орхихгүй байх,

  • Гол, усны эрэг дагуу газар амарч, зугаалахгүй байх,

  • Цаг агаарын мэдээтэй тогтмол танилцаж, аяллын цаг хугацааг зөв сонгон, салхи шуургатай үед болон түргэн урсгалт голын усанд сэлэхээс зайлсхийх

  • Малчид, тээврийн хэрэгслийн жолооч Та бүхэн гол мөрний усны түвшин нэмэгдсэн, бороотой үед баталгаат гүүр, тэмдэглэгээ бүхий гарц, гармаар зорчих

  • Мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг сайтар мөрдөхийг зөвлөж байна.

Хуваалцах