Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малаа бэлчээрт гаргахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг анхаарууллаа

Хүчтэй салхи шуурганы үеэр малчид малаа бэлчээрт гаргахгүй дулаан хашаа, хороо, саравчинд байлгаж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малаа бэлчээрт гаргахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг анхаарууллаа
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Малаа бэлчээрт гаргахгүй байх, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг анхаарууллаа. Зураг: МҮОНРТ

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр 2016 оны 11 дүгээр сарын 12-ны шөнө Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Завхан, Өвөрхангай, Өмнөговь, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн нутгаар, 13-ны өдөр Дорнод, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар, Төв, Хэнтий аймгийн нутгаар цас орж, салхи 18-20 м/с, зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах тул иргэд, малчид, тээврийн хэрэгслийн жолооч нар дараах зөвлөгөөг анхаарна уу.Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа техникийн бүрэн, бүтэн байдлыг хангаж, дулаан хувцас, шатахууны нөөцтэй явах, түүнчлэн автозам, даваанд хальтиргаа гулгаа ихтэй байгаа тул автомашины хурдыг тохируулж хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.Хүчтэй салхи шуурганы үеэр малчид малаа бэлчээрт гаргахгүй дулаан хашаа, хороо, саравчинд байлгаж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна.Хэрэв та төв, орон нутагт зорчих зайлшгүй шаардлагатай байгаа бол Онцгой байдлын ерөнхий газрын шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төвийн 325726, 265726, 62263009 дугаарын утсанд холбогдож зөвлөгөө авна уу.

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Хуваалцах