Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу аравдугаар сарын 03-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим газраар, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, 05-нд төвийн аймгуудын нутгийн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна. Зураг: МҮОНРТ

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу аравдугаар сарын 03-ны өдөр Булган, Сэлэнгийн зарим газраар, 04-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, 05-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.

- Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах, ажил, амьдралдаа хэрэгжүүлэх,

- Дулаан хувцаслах, хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах,

- Хол, ойрын замд гарахдаа автомашин техник хэрэгслийг аюулгүй байдлыг хангах, шатахууны нөөцтэй зорчих,

- Тэнгэрийн байдлыг шинжиж, ажлаа төлөвлөх,

Холбогдох байгууллагаас гаргаж байгаа заавар, зөвлөмжийг цаг тухай бүрт хүлээн авч, хэрэгжүүлэхийг анхааруулж байна.

Тээврийн Цагдаагийн Алба

Хуваалцах