Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэрэмжлүүлэг самбар байрлууллаа

Дархан-Уул аймагт үргэлжлэн орсон борооны улмаас Хараа голын усны түвшин эрс нэмэгдэж үерийн аюултай хэмжээнээс 11 см-ээр даван үерлэж байна. Голуудын сав газраар нутаглаж байгаа болон аялж, амарч зугаалж буй иргэдийг

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэрэмжлүүлэг самбар байрлууллаа
Сэрэмжлүүлэг самбар байрлууллаа. Зураг: МҮОНРТ

Дархан-Уул аймагт үргэлжлэн орсон борооны улмаас Хараа голын усны түвшин эрс нэмэгдэж үерийн аюултай хэмжээнээс 11 см-ээр даван үерлэж байна. Голуудын сав газраар нутаглаж байгаа болон аялж, амарч зугаалж буй иргэдийг үер усны аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байгаа хэдий ч иргэд голын эрэг дагуу бага насны хүүхэдтэй амарч зугаалах, архи согтууруулах ундаа хэрэглэх явдал буурахгүй байна.

Иймд Хараа голын эрэг дагуу иргэд олноороо цуглан амарч зугаалдаг гол усны осол гарах магадлал өндөр 4 цэгт гол усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Хүүхэд гэр бүл, залуучуудын хөгжлийн газар хамтран "Анхааруулах”, “Хориглох” тэмдэглэгээ бүхий өнгөт самбар байрлууллаа.

Хуваалцах