СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цас орж, цасан шуурга шуурна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна
Мэдээллийн алба

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 2-нд нутгийн зүүн хагаст ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна
2020 оны 03 дугаар сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх нутаг болон баруун аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр 12-17 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 6-8 хэм хүйтэн байна.
2020 оны 03 дугаар сарын 02-ноос 03 дугаар сарын 06-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
2-нд нутгийн зүүн хагаст, 3-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 5-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 2-нд ихэнх нутгаар, 3-нд говь, талын нутгаар, 4-нд Алтайн салбар уулсаар, 5-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна.


















