Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Түрээсийн байртай холбоотой залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна

Хичээл шинэ жил эхлэх үеэр түрээсийн байртай холбоотой залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг. Гэмт этгээдүүд бусдын үл хөдлөх хөрөнгийг түрээслэн, хуурамч өмчлөх эрхийн гэрчилгээ бүрдүүлж, олон иргэдтэй давхар түрээсийн гэрээ байгуулан иргэдийг хохироох гэмт хэрэг бүртгэгдэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Түрээсийн байртай холбоотой залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Түрээсийн байртай холбоотой залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна. Зураг: МҮОНРТ

Хичээл шинэ жил эхлэх үеэр түрээсийн байртай холбоотой залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг. Гэмт этгээдүүд бусдын үл хөдлөх хөрөнгийг түрээслэн, хуурамч өмчлөх эрхийн гэрчилгээ бүрдүүлж, олон иргэдтэй давхар түрээсийн гэрээ байгуулан иргэдийг хохироох гэмт хэрэг бүртгэгдэж байна.

Иргэдийн итгэлийг олохын тулд гэмт этгээдүүд нь зарын сайт болон нийгмийн сүлжээ (жишээлбэл, Facebook) ашиглан хямд үнэ, таатай орчин санал болгож, яаралтай шийдвэр гаргахыг шаардан залилдаг байна. Иймээс иргэд байр р түрээслэх гэж буй иргэд дараах зүйлсийг анхаарна уу

  • Байрны улсын бүртгэлийн гэрчилгээ, өмчлөгчийн лавлагааг E-Mongolia цахим платформоор нягтлан шалгах.

  • Гэрчилгээ нь жинхэнэ эсэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим системээр шалгах;

  • Эзэмшигчийн иргэний үнэмлэхийг бүртгэлийн мэдээлэлтэй тулгах;

  • Түрүүлж урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх;

Иргэн та түрээсийн байр хайж байгаа бол болгоомжтой хандаж, баталгаагүй мэдээлэлд хууртахгүй байхыг анхаарна уу.

Хуваалцах