Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэрэмжлүүлэг: Өнөө шөнө Дорнод, Сүхбаатарын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Дорнод, Сүхбаатарын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Сэрэмжлүүлэг: Өнөө шөнө Дорнод, Сүхбаатарын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна
Сэрэмжлүүлэг: Өнөө шөнө Дорнод, Сүхбаатарын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна. Зураг: МҮОНРТ

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Дорнод, Сүхбаатарын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө зүүн аймгуудын нутгаар цасан шуурга үргэлжлэн шуурч, говийн нутгаар хүчтэй салхитай, ихэнх нутгаар хүйтэрч хонохыг онцгойлон анхааруулж байна.


2015 оны хоёрдугаар сарын 21-ний 20 цагаас 2015 оны хоёрдугаар сарын 22-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 17-22 хэм, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна.Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгороор шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 20-25 хэм, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын сав газраар хүйтэрч шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө10-15 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө ихэнх нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч шөнөдөө нутгийн хойд хэсгээр 23-28 хэм, өмнөд хэсгээр 19-24 хэм, өдөртөө бүх нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос 6-11 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч, явган шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Дундговийн нутгаар 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө Өмнөговийн нутгаар 7-12 хэм, бусад нутгаар 10-15 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөөхотын төв орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 30-32 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.


2015 оны хоёрдугаар сарын 23-наас хоёрдугаар сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 23-нд баруун зүгийн нутгаар, 24-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсэг, баруун зүгийн нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-24-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 25-нд говь, тал хээрийн нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 17-22 хэм, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 8-13 хэм хүйтэн байна.

Хуваалцах