Сэрэмжлүүлэг: Өнөө шөнө Дорнодын нутгаар цасан шуурга шуурна
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч хонохыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Дорнодын нутгаар цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч хонохыг анхааруулж байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 4-ний 16 цагаас 22 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлэрхэг. Бага зэргийн цас орж явган шуурга шуурна. Салхи хойноос 7-12 м/с. 17 цагт 7 хэм, 20 цагт 9 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт 15 цагт: 4 хэм хүйтэн, харьцангуй чийгшил 89 хувь, агаарын даралт 860 гектопаскал байлаа. Даралт оройдоо өснө.
2015 оны дөрөвдүгээр сарын 04-ний 21 цагаас дөрөвдүгээр сарын 05-ны 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Завхан, Говь-Алтайн хойд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 6-11 хэм, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд шөнөдөө хэсгээр 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Өдөртөө үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд6-11 метр. Хүйтэрч Дархадын хотгор, Хангайн уулсаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 8-13 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 3-8 хэм, өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө 12-14 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг, нутгийн зүүн хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлэрхэг, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
2015 оны дөрөвдүгээр сарын 06-наасдөрөвдүгээр сарын 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 6-нд нутгийн зүүн хэсгээр, 7-нд нутгийн баруун өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 6,7-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн байх боловч цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг дулаарч Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 4-9 хэм, Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Эгь-Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 1-6 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.


















