Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө зарим аймгуудын нутгаар хүчтэй шороон шуурга шуурна

Өнөө шөнө Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

ЦУ
Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Мэдээллийн алба

Уншихад 3 минут
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө зарим аймгуудын нутгаар хүчтэй шороон шуурга шуурна
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө зарим аймгуудын нутгаар хүчтэй шороон шуурга шуурна. Зураг: МҮОНРТ

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Өмнөговь, Дундговийн зүүн, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна.

Малчид, ард иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө ихэнх нутгаар, маргааш өдөр нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2016 оны дөрөвдүгээр сарын 30-ны 21 цагаас тавдугаар сарын 01-ний 21 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэснээр секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, бусад нутгаар шөнөдөө 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8, бусад нутгаар шөнөдөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 9-14 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орно, өдөртөө бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 1-3 хэм, өдөртөө 8-10 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Дорноговийн нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 8-13 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөө хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 8-10 хэм дулаан байна.


2016 оны тавдугаар сарын 02-ноос тавдугаар сарын 06-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

2, 5-нд зүүн зүгийн нутгаар, 3-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 4-нд зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи 3-4-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар сэрүүсч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм, говийн бүсийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан байна. 3-нд ихэнх нутгаар дулаахан байна.

Хуваалцах