СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул зам даваанд хальтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
Мэдээллийн алба

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэх тул зам даваанд хальтиргаа гулгаа үүсч болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2016 оны 11 дүгээр сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Төв болон говийн аймгуудын зүүн хэсгээр, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь талын нутгаар секундэд 14-16 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Халх голын саваар 6-11 хэм хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгаар 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна. 5-7 хэм хүйтэн байна.
2016 оны 11 дүгээр сарын 07-ноос 11 дүгээр сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
7-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 9-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 10-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 8-нд Алтайн уулсаар, 9-нд ихэнх нутгаар секундэд 14-16 метр, 10-нд Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Ихэнх хугацаанд Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан байна. 10-нд нутгийн хойд хэсгээр хүйтэрнэ.


















