Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэрэмжлүүлж байна

Эмнэлэгт үзүүлж яваад бичиг баримт, эд зүйлсээ хулгайд алдлаа гэсэн дуудлага он гарснаас хойш 63 бүртгэгдсэн байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэрэмжлүүлж байна
Сэрэмжлүүлж байна. Зураг: МҮОНРТ

Эмнэлэгт үзүүлж яваад бичиг баримт, эд зүйлсээ хулгайд алдлаа гэсэн дуудлага он гарснаас хойш 63 бүртгэгдсэн байна. Өвдөж зовсон, анхаарал сарнисан өвчтөнүүдийг ашиглан эмчилгээний зардал, хэрэгтэй бичиг баримтыг нь хулгайлсан тохиолдол нэмэгдэж байгаа тул иргэд эмнэлэгт үзүүлэхдээ халаасны хулгайчаас болгоомжилж, сэрэмжтэй байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна.

ГССҮТ-ийн хүлээн авах тасгаар өдөрт 300 орчим хүн үйлчлүүлдэг. Гэнэтийн осол аваарт өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон, эсвэл хайртай, дотны хүнээ бэртэж гэмтэхэд сандарч яваа иргэдийн зовлонг тоомсорлохгүй, олз хайгч олон болсныг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.

Хуваалцах