Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Сэргээгдэх эрчим хүч ба өвөлжилтийн бэлтгэл” сургалт, хэлэлцүүлэг болно

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, нийслэлийн Хот, байгуулалт хөгжлийн газар, Шинжлэх Ухааны Академийн Физик, технологийн хүрээлэнгийн судлаачид болон Грин Солар Энержи ХХК-тай хамтран иргэдийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор “Сэргээгдэх эрчим хүч ба өвөлжилтийн бэлтгэл

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сэргээгдэх эрчим хүч ба өвөлжилтийн бэлтгэл” сургалт, хэлэлцүүлэг болно
“Сэргээгдэх эрчим хүч ба өвөлжилтийн бэлтгэл” сургалт, хэлэлцүүлэг болно. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар, нийслэлийн Хот, байгуулалт хөгжлийн газар, Шинжлэх Ухааны Академийн Физик, технологийн хүрээлэнгийн судлаачид болон Грин Солар Энержи ХХК-тай хамтран иргэдийн өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор “Сэргээгдэх эрчим хүч ба өвөлжилтийн бэлтгэл” сургалтыг Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төвд 2020 оны есдүгээр сарын 25-ны өдөр 11:00-13:00 цагийн хооронд зохион байгуулах гэж байна.

Тус арга хэмжээнд “Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийг ашиглах боломж”, “Амины орон сууцны дулааны алдагдал”, “Шингэрүүлсэн хийг халаалтын системд ашиглах” зэрэг сэдвийн хүрээнд сургалт, хэлэлцүүлэг болох тул сонирхсон иргэд нээлттэй оролцох боломжтой юм байна.

НИЙСЛЭЛИЙН ШИНЖЛЭХ УХААН, ҮЙЛДВЭРЛЭЛ, ИННОВАЦЫН ГАЗАР

Хуваалцах