Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтрахыг хүслээ

Мөн Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд оролцохоор санал өгч байсан туршлагатайгаа хэлээд уг төсөлд хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа гэлээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтрахыг хүслээ
Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтрахыг хүслээ. Зураг: МҮОНРТ

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт Чех улсын Сенатын гишүүн, Европийн холбооны дэд дарга Ярослав Добрава тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Чехийн төлөөлөгчид сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж нар, салхи, усны бүхий л эх үүсвэрийг барьж байгуулах боломж, туршлага тус улсын компаниудад байгааг онцлов. Мөн Эгийн голын усан цахилгаан станцын төсөлд оролцохоор санал өгч байсан туршлагатайгаа хэлээд уг төсөлд хөрөнгө оруулах хүсэлтэй байгаа гэлээ.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт тус улстай эрчим хүчний салбарт хамтран ажиллаж буй төслүүдийг дурдаад Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Ивана Гороллова Эрчим хүчний сайд М.Сономпилтэй хэдхэн хоногийн өмнө уулзаж Эрдэнэтийн ДЦС-ын шинэчлэлийн ажлын техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж буй асуудлаар ярилцсанаа тэмдэглээд энэхүү салбарт цаашдын хамтын ажиллагаа нээлттэй бөгөөд Орхон аймагт усан цэнэгт цахилгаан станц барьж байгуулахад БНЧЦ-ын компаниуд оролцож болохыг хэллээ.

Хуваалцах