Сэргээгдэх эрчим хүчний салбарт техник хэрэгсэл дутмаг байна
Манай орон сэргээгдэх эрчим хүчийг ашиглах бүрэн боломжтой улсуудын тоонд ордог.
Мэдээллийн алба

Манай орон сэргээгдэх эрчим хүчийг ашиглах бүрэн боломжтой улсуудын тоонд ордог. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний стандартад нийцсэн техник технологийг манай оронд хэрэглэх шаардлагатай байгааг албаны хүн хэлж байна. Тухайлбал, цахилгаан бараа болон эрчим хүчтэй холбоотой техник хэрэгслийн стандартыг олон улсын "АЙ И СИ" байгууллага тогтоодог. Манай орны хувьд дээрх байгууллагын стандартчилалтай техник технологийг ашиглах хэрэгтэй гэж Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр хэллээ.
Сэргээгдэх эрчим хүчийг манай орон ашиглаад удаж байгаа хэдий ч төдийлөн хурдацтай хөгжиж чадахгүй байгааг тэрээр онцлож байсан. Түүнчлэн олон улсын Цахилгаан техникийн хороонд гишүүнээр элсэх хэрэгтэй. Ингэснээр манай орны эрчим хүчний салбар хурдацтай хөгжих боломжтой юм байна.


















