Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ
Манай улсын эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрс хэт давамгайлсан гэдгийг салбарынхан хэлдэг.
Мэдээллийн алба

Манай улсын эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрс хэт давамгайлсан гэдгийг салбарынхан хэлдэг. Нийт үйлдвэрлэлийн 95 гаруй хувийг нүүрс эзэлж байгаа бол ус, нар, салхины эрчим хүч 2.5 хувиас хэтрэхгүй байна. Энэ хэмжээг 2020 он гэхэд 10 хувьд хүргэхээр төлөвлөжээ.
Харин 2030 он гэхэд 30 хувь болгож нэмэгдүүлэхээр Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгаад байна гэж Эрчим хүчний сайд Д.Зоригт ярилаа.


















