Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сергей Лавров, Майк Помпео нар Венесуэлийн нөхцөл байдлыг хөндөн ярилцжээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, түүнчлэн Европ, Латин Америкийн Гадаад хэргийн сайд нартай хийсэн уулзалтынхаа үр дүнг дүгнэлээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сергей Лавров, Майк Помпео нар Венесуэлийн нөхцөл байдлыг хөндөн ярилцжээ
Сергей Лавров, Майк Помпео нар Венесуэлийн нөхцөл байдлыг хөндөн ярилцжээ. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео, түүнчлэн Европ, Латин Америкийн Гадаад хэргийн сайд нартай хийсэн уулзалтынхаа үр дүнг дүгнэлээ.

Сергей Лавров Майк Помпеотой хийсэн хэлэлцээрийнхээ дараа “Венесуэлийн асуудлыг цэрэг дайнаар шийдвэрлэхээр эргэлт буцалтгүй шийдсэн хүнийг олж хараагүй” гэж мэдэгдсэн байна. Энэ уулзалтыг үр дүнтэй болсон гэж Оросын Гадаад хэргийн сайд дүгнэжээ.

Сергей Лавров, Майк Помпео нар уулзалтын ихэнх хэсэгт Венесуэлийн нөхцөл байдлыг хөндсөн гэжээ. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео энэ уулзалтын үеэр Америкийн сонгуульд Оросын тал хутгалдсан орсон эсэх асуудлыг хөндсөн гэж мэдэгдсэн байна.

Хуваалцах