Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сергей Шойгу Дундын болон бага тусгалтай пуужин устгах гэрээнээс АНУ гарах болсныг ингэж тайлбарлав

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Дундын болон бага тусгалтай пуужин устгах гэрээнээс АНУ яагаад гарсан шалтгааныг нэрлэлээ.

Mонголын радио

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сергей Шойгу Дундын болон бага тусгалтай пуужин устгах гэрээнээс АНУ гарах болсныг ингэж тайлбарлав
Сергей Шойгу Дундын болон бага тусгалтай пуужин устгах гэрээнээс АНУ гарах болсныг ингэж тайлбарлав. Зураг: МҮОНРТ

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Дундын болон бага тусгалтай пуужин устгах гэрээнээс АНУ яагаад гарсан шалтгааныг нэрлэлээ. Түүний үзэж байгаагаар бол АНУ-д цэргийн салбар дахь Хятад, Оросын хөгжлийг зогсоох цаад хүсэл ард нь нуугдаж байгаа гэнэ.

Сергей Шойгу “Хятадын цэрэг, эдийн засгийн хүчин чадал өсөн нэмэгдэж, Оросын батлан хамгаалах чадвар эргэн сэргэсэн, хоёр улсын цэрэг, цэргийн техникийн хамтын ажиллагаа өргөжиж байгаа нөхцөлд энэ гэрээ нь АНУ-ын ашиг сонирхолд нийцэхээ больсон” гэж мэдэгджээ.

Тэрбээр Вашингтон Москваг Дундын болон бага тусгалтай пуужин устгах гэрээгээ зөрчсөн гэж буруутгах замаар энэ гэрээнээс гарахаар эртнээс бэлтгэж эхэлсэн гэж онцолсон байна. Түүнчлэн гэрээнээс гарснаас хойш 16-хан хоногийн дараа газарт суурилуулдаг шинэ пуужингаа туршсаныг эргэн сануулжээ.

Дэлхий дахинаа өнөөдөр зэвсгийн хяналтын салбар алдагдсан нь улс орнуудын аюулгүй байдалд ноцтой заналхийлэл болж байна гэдгийг ч тэрбээр хэлсэн байна.

Дундын болон бага тусгалтай пуужин устгах гэрээг Зөвлөлт Холбоот Улс, АНУ 1987 онд байгуулсан. Энэ гэрээгээр хоёр улс Дундын болон бага тусгалтай баллистик, далавчит пуужин үйлдвэрлэхгүй, хөөргөхгүй байх үүрэг хүлээжээ.

Харин Вашингтоноос Москваг гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй гэж буруутган, энэ оны наймдугаар сарын 2-нд гэрээнээс гарсан юм. Ингээд наймдугаар сарын 19-нд Калифорнийн Сан-Николас арлаас далавчит пуужин туршсан нь 500 гаруй километр хөөрсөн билээ.

Хуваалцах