Сергей Скрипалийг охиных нь хамт хордуулсан бодис шингэн төлөвтэй байсныг Их Британи баталж байна
ОХУ-ын тагнуулч асан Сергей Скрипалийг охиных нь хамтаар хордуулсан бодис хий, нунтаг биш, шингэн төлөвтэй байжээ.
Мэдээллийн алба

ОХУ-ын тагнуулч асан Сергей Скрипалийг охиных нь хамтаар хордуулсан бодис хий, нунтаг биш, шингэн төлөвтэй байжээ. Ийм мэдэгдлийг Их Британийн Байгаль орчны яамнаас хийсэн юм.
Үүнтэй холбоотойгоор сэтгэцэд хүчтэй нөлөөлөх бодисыг тагнуулч асан Скрипалийн гэрт ашигласан гэдэг таамгийг дэвшүүлсэн байна. Түүнчлэн Их Британийн Байгаль орчин, дотоод хэргийн яамд ОХУ-ын тагнуулчийн охиныхоо хамтаар хордсон Солсбери хотын хорт бодис илэрсэн газруудыг аюулгүй болгох, цэвэрлэх ажил дуусч байгааг мэдэгдэж байна.
Химийн хорт бодис нунтаг, эсвэл хий, бүр гель байсан гэдэг таамгийг мэргэжилтнүүд өмнө нь дэвшүүлж байсан төдийгүй Скрипалийг охиных нь хамтаар хордуулсан арга замыг хүртэл олон хувилбарт таамаг дэвшүүлж байсан юм.


















