Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэтгэл гутрал голдуу залуу насанд эхэлдэг

Дэлхийн 17 оронд явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд 20 хүн тутмын нэг нь сүүлийн нэг жилийн дотор сэтгэл гутралд орж байсан гэжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгэл гутрал голдуу залуу насанд эхэлдэг
Сэтгэл гутрал голдуу залуу насанд эхэлдэг. Зураг: МҮОНРТ

Дэлхийн 17 оронд явуулсан сэтгэцийн эрүүл мэндийн судалгаанд 20 хүн тутмын нэг нь сүүлийн нэг жилийн дотор сэтгэл гутралд орж байсан гэжээ. Сэтгэл гутрал голдуу залуу насанд эхэлдэг учраас хүний нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлж удаан хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэлд оруулдаг.

Улсын хэмжээнд хөдөлмөрийн чадвар алдсан нийт иргэдийн 15 хувийг сэтгэцийн эмгэгтэй хүмүүс эзэлж байна. Үүний 2.3 хувийг сэтгэл гутрах эмгэг эзэлж байна.

Монгол Улсад 2013 онд хийгдсэн зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалтын судалгаагаар 6.6 хувь нь сэтгэл гутрах эмгэгтэй байна. Ингэж сэтгэл гутрах эмгэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн тоог нэмэгдүүлдэг ба сэтгэл гутралын сөрөг үр дагавар нь амиа хорлох явдал юм.

Манай улсад 1992-2013 онд хийгдсэн судалгаагаар жил ирэх тутам амиа хорлох тохиолдлын тоо нэмэгдсээр байна. Энэ нь нийгэм, эдийн засгийн байдалтай холбоотой байдаг нь харагдсан байна. Тиймээс амиа хорлолт нь нийгмийн тулгамдсан асуудал учир амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх ажилд нийгмийн олон салбар, түүний дотор эрүүл мэндийн салбар, боловсрол, хөдөлмөр, хөдөө аж ахуй, бизнес, шударга ёс, хууль эрх зүй, батлан хамгаалах, улс төр, хэвлэл мэдээлэл зэрэг салбарын хамтын ажиллагаа шаардлагатай байдаг.

Хуваалцах