“Сэтгэлд харвасан туяа”-г дуун тайлбарт кино болгожээ
“Сэтгэлд харвасан туяа” уран сайхны киног маргааш буюу энэ сарын 2-нд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны байранд 14:00 цагаас хүргэнэ.
Мэдээллийн алба

Монголын кастингийн “Chance” агентлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан Киргизийн алдарт зохиолч Мар Ташимович Байджиевийн “Дуэль” зохиолын албан ёсны эрхийг авч “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино бүтээсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Хүний амьдралын нандин чанар, хайр дурлал, сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлсэн “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино өнгөрсөн сарын 18-наас үзэгчдэд хүрсэн юм.
Тэгвэл тус бүтээлийг дуун тайлбар буюу сонсох хувилбар руу хөрвүүлж харааны бэрхшээлтэй иргэдэд хүргэхээр болжээ. “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны киног маргааш буюу энэ сарын 2-нд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны байранд 14:00 цагаас хүргэнэ.
Сонирхуулахад, Энэ нь Монголд анх удаа уран сайхны киног дуун тайлбарт хөрвүүлсэн тохиолдол юм байна.


















