Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Соёл, спорт

“Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино энэ сарын 18-наас үзэгчдэд хүрнэ

Хүний амьдралын нандин чанар, хайр дурлал, сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлсэн “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино энэ сарын 18-нд буюу нөгөөдөр нээлтээ хийх юм байна

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино энэ сарын 18-наас үзэгчдэд хүрнэ
“Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино энэ сарын 18-наас үзэгчдэд хүрнэ. Зураг: МҮОНРТ

Монголын кастингийн “Chance” агентлаг 20 жилийн ойгоо тохиолдуулан Киргизийн зохиолчийн бүтээлээр уран сайхны кино хийжээ.

Тодруулбал, Алдарт Мар Ташимович Байджиевийн "Дуэль" зохиолыг урлаг судлаач нэрт орчуулагч Хо.Нацагдорж хөрвүүлэн олон түмний хүртээл болгосон бөгөөд 1973, 1985 онд Хүүхэд залуучуудын театрт хоёр удаа тоглогдсон аж. Тэгвэл “Chance” агентлаг "Дуэль" бүтээлийн албан ёсны эрхийг авч “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино бүтээсэн бөгөөд ерөнхий найруулагчаар нь тус агентлагийн захирал Б.Нарантуяа ажилласан юм.

Сонирхуулахад, Хүний амьдралын нандин чанар, хайр дурлал, сэтгэл хөдөлгөм түүхийг өгүүлсэн “Сэтгэлд харвасан туяа” уран сайхны кино энэ сарын 18-нд буюу нөгөөдөр нээлтээ хийх юм байна.

Хуваалцах