“Сэтгэлээрээ эмчилье” хандив өрхийн Эрүүл мэндийн төвүүдэд хүрсээр байна
Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас санаачлан "Сэтгэлээрээ эмчилье" аян зохион байгуулж байгаа билээ. Энэ удаа "Дэзэрэт" Олон улсын энэрлийн байгууллага, Есүс христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм байгууллагаас
Мэдээллийн алба

Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албанаас санаачлан "Сэтгэлээрээ эмчилье" аян зохион байгуулж байгаа билээ. Энэ удаа "Дэзэрэт" Олон улсын энэрлийн байгууллага, Есүсхристийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм байгууллагаас:
- Арбивир эм
- Хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат
- Хамгаалалтын халаад
- Хамгаалах хувцас
- Хамгаалах бээлий
- Хамгаалах малгай
- Автомаск ариутгалын төхөөрөмж
- Ор хөнжлийн даавуу
- Хөнжил
- Гуда
- И95 маск зэрэг нийт 25 сая төгрөгийн үнэ бүхий эд материалын тусламж үзүүлсэнийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв болон хороодын өрхийн эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өглөө гэж Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас мэдээллээ.


















