Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
1/3
Нийгэм

"Сэтгэлээрээ эмчилье" сайн үйлсийн аянд нэгдэхийг уриаллаа

Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Сэтгэлээрээ эмчилье" сайн үйлсийн аянд нэгдэхийг уриаллаа
"Сэтгэлээрээ эмчилье" сайн үйлсийн аянд нэгдэхийг уриаллаа. Зураг: МҮОНРТ

Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хурал 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа. Хурлаар Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монгол улсын Төрийн дээд шагналд уламжлах тухай, Хурлын тов батлах тухай болон тодорхой асуудлуудыг хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна.

Хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдааны төгсгөлд Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед бид "Сэтгэлээрээ эмчилье" аяныг санаачлан эхлүүлж Ковид-19 өвчний халдвар авч, халдварын эсрэг эмийг цаг алдалгүй хэрэглэж чадахгүй байгаа нэгэндээ зориулж эмчилгээний багц өгөхөөр нэг өдрийн цалин болох нийт 3 сая төгрөгийг хандивлаж байгаагаа мэдэгдээд, нийгмийн хариуцлагын хүрээнд энэхүү сайн үйлсийн аянд нэгдэхийг уриаллаа гэж Баянгол дүүргийн ИТХ-аас мэдээллээ.

Хуваалцах