Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэтгэцийн эрүүл мэндийн албанд “Профессор” төрлөө

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн зөвлөл 2019 оны 09 сарын 25-ны өдөр хуралдан “Эрдмийн ба мэргэжлийн цол олгох журам”-ын дагуу хэлэлцэж, “Профессор”, “Дэд профессор” цол олгов. Салбар сургуулиудын Эрдмийн зөвлөлөөс шалгарсан 12 эрдэмтэн профессор цолонд дэвшсэнээс 3 эрдэмтэн,

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгэцийн эрүүл мэндийн албанд “Профессор” төрлөө
Сэтгэцийн эрүүл мэндийн албанд “Профессор” төрлөө. Зураг: МҮОНРТ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн Эрдмийн зөвлөл 2019 оны 09 сарын 25-ны өдөр хуралдан “Эрдмийн ба мэргэжлийн цол олгох журам”-ын дагуу хэлэлцэж, “Профессор”, “Дэд профессор” цол олгов. Салбар сургуулиудын Эрдмийн зөвлөлөөс шалгарсан 12 эрдэмтэн профессор цолонд дэвшсэнээс 3 эрдэмтэн, 21 эрдэмтэн дэд профессор цолонд дэвшсэнээс 2 эрдэмтэн нийт гишүүдийн 75%-аас дээш санал авч цол авав.
Ийнхүү Манай СЭМҮТ-ийн Ерөнхий захирал, АУ-ны доктор, дэд профессор Л.Насанцэнгэл нь “Профессор” цол хүртэв.

Л.Насанцэнгэл нь ном, нэг сэдэвт зохиол, гарын авлага, гадаад дотоодын эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл зэрэг нийт 190 гаруй бүтээлтэй, сэтгэцийн эрүүл мэндийн салбартаа л гэхэд 2 докторын ажил, 2 магистрын ажил удирдаж хамгаалуулжээ. Мөн түүнчлэн “ Монгол улс дахь зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалт”, “Цус ойртолт- оюуны хомсдолын хамаарал”, “Шизофренийн генийн судалгаа”, “Өсвөр насныхны сэтгэл хөдлөл, зан үйлийн судалгаа” зэрэг Улсын хэмжээний 4 том эрдэм шинжилгээний судалгааг удирдан ажилласан байна.

Хуваалцах