“Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр” маргааш тохионо
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг “Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр” болгон зарласан.
Мэдээллийн алба

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 10 дугаар сарын 10-ны өдрийг “Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөр” болгон зарласан. 2020 оныг “Сэтгэцийн эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдүүлэх нь” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Монгол Улсын хэмжээнд Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар 2019 онд 107075 хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагаас сэтгэцийн бэрхшээлтэй 20728 хүн байна. Уг тэмдэглэлт өдрийн хүрээнд ХБХХЕГ, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран 10 дугаар сарын 07-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд өдөрлөг зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн үеэр СЭМҮТ-ийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн тасгийн эмч Л.Цэрэндолгор, Х.Цэндсүрэн нар ХБХСЗХТ-ийн эмч, эмнэлгийн ажилчдад “Хүүхэд, өсвөр насныханд тохиолдох сэтгэцийн эмгэгүүд” сэдвээр харилцан туршлага хуваалцаж, мэдээлэл солилцлоо. Мөн тус төвийн урт хугацааны тусламж үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдүүдэд үзлэг хийж, асран хамгаалагчдад зөвлөгөө мэдээлэл өглөө.
Эх сурвалж: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар


















