Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв цэвэрлэх байгууламжтай боллоо
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв бохир ус зайлуулах сүлжээндээ бага оврын цэвэрлэх байгууламжийг суурилуулсан байна.
Мэдээллийн алба

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв бохир ус зайлуулах сүлжээндээ бага оврын цэвэрлэх байгууламжийг суурилуулсан байна. Тус цэвэрлэх байгууламжийг Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны санхүүжилтээр 600 гаруй сая төгрөгийн хүрээнд шийджээ. Ингэснээр тус байгууллага жил тутам гаргадаг 90 орчим сая төгрөгөө хэмнэж, ашиглалтын зардал багатай энэ төхөөрөмжөөр усаа цэвэршүүлж, Нийслэлийн төв цэвэрлэх байгууламжийн ачааллаас бага ч болов хагаслах юм байна.


















