Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 11 сарын 12-ны өдрийн “Эрүүл мэндийн байгууллагуудыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/520 дугаар тушаалын хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв өндөржүүлсэн бэлэн байдалд үйл ажиллагаагаа явуулж б

ЭМ
Эрүүл мэндийн яам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн сайдын 2020 оны 11 сарын 12-ны өдрийн “Эрүүл мэндийн байгууллагуудыг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” А/520 дугаар тушаалын хүрээнд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв өндөржүүлсэн бэлэн байдалд үйл ажиллагаагаа явуулж байна.

Эмнэлгийн төв үүдэн хэсэг, Зөвлөх поликлиник, Яаралтай тусламжийн тасгуудын үүдэнд халуун хэмжиж, амны хаалтын хэрэглээг хянан, эмчлүүлэгч, үйлчлүүлэгчийн гарыг халдваргүйжүүлэн ажиллаж байна.

Коронавируст халдвар, цар тахлын үед олон нийтийн газраар явахгүй, халдвар хамгааллын дэглэмээ сахиж, гараа тогтмол угааж ариутган, амны хаалтаа зүүж, онц шаардлагагүй бол ГЭРТЭЭ БАЙЖ урьдчилан сэргийлэхийг зөвлөе.

Хуваалцах