Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна талбайн тохижилт дуусчээ

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна талбайн тохижилт дуусч, авто замын нээлт боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна талбайн тохижилт дуусчээ
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна талбайн тохижилт дуусчээ. Зураг: МҮОНРТ

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна талбайн тохижилт дуусч, авто замын нээлт боллоо. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулах ажлыг 2016 оноос эхлэн шат дараатайгаар хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд 2019 оны 11 сарын 9-ний өдрөр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн гадна зам, талбайн тохижилтын ажлыг хүлээн авлаа. Энэ ажилд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцов.

Нийт 7247 м2 талбайг асфальт бетонон хучилттай болгож, тусгай зориулалтын 12 ба энгийн 50 автомашины зогсоол, авто зам болон явган хүний зам дагасан гэрэлтүүлэг, төмөр хайс хашлага, автомат болон буудаг хаалга, харуулын байр, явган замын хашлага, сандал, хогийн сав зэрэг амралтын сүүдрэвчтэй ногоон байгууламж, чийрэгжүүлэх тоног төхөөрөмжөөр тохижуулсан..

Эмнэлгийн байгууллагуудын гадна зам, талбайг иж бүрэн тохижуулж, авто зогсоол, гэрэлтүүлэг, явган хүний зам, ойн төгөл бүхий амралтын орчин, яаралтай түргэн тусламжийн автомашин болон замын хөдөлгөөний зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэн орц, гарцыг нэмэгдүүлснээр иргэд түгжрэлгүй, аюулгүй, ая тухтай орчинд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах нөхцлийг бүрдүүлж байгаа юм.

Эх сурвалж: СЭМҮТ

Хуваалцах