Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэтгэцийн өвчтнүүдийг нийгэмшүүлэх төсөл хэрэгжиж байна

Манай улсад Европын холбооны санхүүжилтээр сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг нийгэмшүүлэхэд чиглэсэн төслийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр өнгөрсөн жилээс эхлүүлсэн.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгэцийн өвчтнүүдийг нийгэмшүүлэх төсөл хэрэгжиж байна
Сэтгэцийн өвчтнүүдийг нийгэмшүүлэх төсөл хэрэгжиж байна. Зураг: МҮОНРТ

Манай улсад Европын холбооны санхүүжилтээр сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг нийгэмшүүлэхэд чиглэсэн төслийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр өнгөрсөн жилээс эхлүүлсэн. Төслийн хүрээнд сэтгэцийн эмч нарын дунд сургалт зохион байгуулж байна. Сургалтыг Италийн “AIFO” байгууллага болон “Тэгш дүүрэн” хөтөлбөр хамтран явуулж байгаа бөгөөд Италийн сэтгэцийн ахлах мэргэжилтэн Жиованна Дел Жюдиче оролцож өөрийн улсынхаа туршлагаас хуваалцлаа. Харин манай улсын хувьд одоогоор туршилтын төсөл хэрэгжиж эхлээд нэг жил болж байна. Өөрчлөлт хийхэд цаг хугацаа хэрэгтэй. Манай улс 1992 оноос хойш энэ талаар нарийн судалгаа хийгээгүй. Холбогдох хуульд сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг хамт олонд түшиглэж хөгжүүлнэ гэж өөрчлөлт оруулсан болохоор нийгэмшүүлэхэд их анхаарч байна. СЭМҮТ 450 ортой үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 200 гаруй нь хамаатан садангүй, гэр оронгүй архаг өвчтөнүүд байдаг аж. Бүр энд 18 жил болж байгаа хүн ч бий гэнэ. Сүүлийн үед архи, мансууруулах бодис, компьютер тоглоомд донтсон залуус ихээр ирдэг болсон" гэж СЭМҮТ-ийн дэд захирал О.Ганчулуун ярьсан юм.

Хуваалцах