Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэтгүүлч Б.Эрдэнэцогтын хагалгаа амжилттай боллоо

Элэг шилжүүлэх хагалгаа хийлгэхээр Энэтхэг улсыг зориод байсан сэтгүүлч Б.Эрдэнэцогтын хагалгаа өнгөрсөн Баасан гарагт амжилттай боллоо. 17:00 цаг үргэлжилсэн хагалгааны дараах байдлын үеэр донорын биеийн байдал ч сайн байгаа гэнэ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгүүлч Б.Эрдэнэцогтын хагалгаа амжилттай боллоо
Сэтгүүлч Б.Эрдэнэцогтын хагалгаа амжилттай боллоо. Зураг: МҮОНРТ

Элэг шилжүүлэх хагалгаа хийлгэхээр Энэтхэг улсыг зориод байсан сэтгүүлч Б.Эрдэнэцогтын хагалгаа өнгөрсөн Баасан гарагт амжилттай боллоо. 17:00 цаг үргэлжилсэн хагалгааны дараах байдлын үеэр донорын биеийн байдал ч сайн байгаа гэнэ.

Харин Б.Эрдэнэцогтын хувьд одоогоор дасан зохицох амьсгалын дасгал хийж байгаа бөгөөд маргааш гэхэд жирийн тасаг руу эрчимт эмчилгээ хийлгэхээр донорын хамт шилжих юм байна.

Хүүгийнхээ хагалгааг амжилттай болсныг сонссон Б.Баасанжаргал “Баярласан гялайснаа л хэлмээр байна. Хагалгаанд орохын өмнө дансандаа 3-хан сая төгрөгтэй яахаа мэдэхгүй хэцүү байдалтай байсан. Гэтэл сайхан сэтгэлт хүмүүсийн тусламж дэмжлэгээр хоромхон зуурт хагалгааны төлбөр бүрдэж, хагалгаандаа орчихлоо. Эгч нь тусалж, дэмжсэн бүх хүмүүст баярлаж талархсанаа яаж илэрхийлэхээ мэдэхгүй байна. Ёстой их баярлалаа.” гэв.

Түлхүүр үг:Б.Эрдэнэцогт
Хуваалцах