Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

Сэтгүүлч Э.Долгион сайддаа дугтуй дамжуулснаа хүлээлээ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, эхнэр О.Эрдэнэсолонго нарт холбогдох хэргийг УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-ын мөрдөн шалгах алба эрчимтэй шалгасаар байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгүүлч Э.Долгион  сайддаа дугтуй дамжуулснаа хүлээлээ
Сэтгүүлч Э.Долгион сайддаа дугтуй дамжуулснаа хүлээлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, эхнэр О.Эрдэнэсолонго нарт холбогдох хэргийг шалгах ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар Ё.Отгонбаярыг сайд байх үед Боловсролын газрын даргаар ажиллаж байсан Э.Долгион байцаагдаж байна. Тэр “Haier” компанийн төлөөлөгчийн өгсөн 50 мянган ам.доллар бүхий дугтуйг сайддаа дамжуулснаа хүлээн зөвшөөрчээ.

Энэ нь “Багш нарыг зөөврийн компютерээр хангах хөтөлбөр”-ийн хүрээнд Хятад улсын нэр бүхий компаниуд тендертэй холбоотой юм байна. Тендерт “Haier” компани бус “ZTE” компани шалгарсан нь дугтуйд мөнгө хийж дамжуулах шалтаг болжээ. Сэтгүүлч Э.Долгионыг батлан даалтад гаргаж гадуур байцааж байна.

Түлхүүр үг:Э.ДолгионЁ.Отгонбаяр
Хуваалцах