Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сэтгүүлчдэд бэлгийн дарамт үзүүлдэг гэх шуугианд холбогдсон Японы сангийн орлогч сайд огцорлоо

Сэтгүүлч бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг гэдэг шуугианы бай болоод байгаа Японы сангийн сайдын орлогч жинити Фукуда албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргасан байна.

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгүүлчдэд бэлгийн дарамт үзүүлдэг гэх шуугианд холбогдсон Японы сангийн орлогч сайд огцорлоо
Сэтгүүлчдэд бэлгийн дарамт үзүүлдэг гэх шуугианд холбогдсон Японы сангийн орлогч сайд огцорлоо. Зураг: МҮОНРТ

Сэтгүүлч бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг гэдэг шуугианы бай болоод байгаа Японы сангийн сайдын орлогч жинитиФукуда албан тушаалаасаа огцрох хүсэлтээ гаргасан байна. Японы хэвлэлүүдээр түүнийг сэтгүүлч бүсгүйчүүдэд бэлгийн дарамт үзүүлдэг байсан, зочид буудалд хамт орохыг урьдаг байсан хэмээн анх 7 хоног тутмын СюканСинче сонин мэдээлсэн юм. Үүний дараагаар Японы бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд түүний бэлгийн дарамтад цөөнгүй сэтгүүлч өртсөнийг мэдээлсэн. Асахи телевизийн мэдээний албаны дарга сэтгүүлч бүсгүйчүүд нь сангийн орлогч сайд Фукудагийн бэлгийн дарамтанд өртөж байсныг мөн мэдэгдсэн байна. Фукудагийн хувьд энэ бүхнийг няцааж байгаа ч энэ шуугианаас болж сангийн яамны үйл ажиллагаанд хүндрэл гараасай гэж хүсээгүй учраас огцрох өргөдлөө гаргасан хэмээн тайлбарласан байна.

Өнгөрсөн 7 хоногт Японы сангийн сайд Фукуда эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн нь батлагдвал огцруулахаа мэдэгдэж байсан юм.

Хуваалцах