Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сэтгүүлчдэд оноосон ялаа эргэн харахыг уриаллаа

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Мьянмарын эрх баригчдад хандаж Ройтерсийн сэтгүүлчдэд оноосон ялаа эргэн харахыг уриалсан байна. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны

Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгүүлчдэд оноосон ялаа эргэн харахыг уриаллаа
Сэтгүүлчдэд оноосон ялаа эргэн харахыг уриаллаа. Зураг: МҮОНРТ

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерреш Мьянмарын эрх баригчдад хандаж Ройтерсийн сэтгүүлчдэд оноосон ялаа эргэн харахыг уриалсан байна. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан ёсны төлөөлөгч Стефан Дюжаррик сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн тэргүүн үг хэлэх, мэдээлэл олж авах эрх нь ардчиллын гол тээг саад болохыг тэмдэглээд сэтгүүлчдийг Рохинжа үндэстнүүдийн эрхийг ноцтойгоор зөрчиж байгааг мэдээлснийх нь төлөө хариуцлагад татсан нь байж боломгүй хэрэг тодорхойлсон байна. Ерөнхий нарийн бичгийн дарга сэтгүүлчдийг суллагдах хүртэл шаардлага тавих болно гэдгийг түүний албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн юм. Өчигдөр Мьянмарын Янгон хотын шүүх Ройтерс агентлагийн сэтгүүлч ВаЛон, ЧжоСоэ У нарт улсын нууцын тухай хуулийг зөрчсөн, нууц мэдээллийг хууль бусаар олж авсан хэрэгт буруутгаж 7 жилийн хорих ял оноохоор шийдвэрлэсэн юм.

Тэднийг өнгөрсөн 2017 оны 12 дугаар сард Янгонд саатуулан хорьсон юм. Сэтгүүлчдийг баривчлах үед цэргийнхний 2 ч тайлан, Ракхайн мужийн тосгон суурингуудын газрын зураг зэргийг илрүүлсэн байна. Үүнтэй холбоотойгоор тэднийг улсын нууц бичиг баримтуудыг хууль бусаар олж авсан хэмээн буруутгасан байна. ВаЛоун нь өмнө нь Мьянмар таймст ажиллаж байсан бөгөөд 2016 оны 7 дугаар сараас хойш Ройтерст нэгдсэн юм. ЧжоСоУн нь харин Ройтерсийнхонд Ракхайн мужид болж байгаа үйл явдлын мэдээ мэдээллийг дамжуулахад тусламж үзүүлдэг байсан юм байна.

Хуваалцах