Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэтгүүлчдийг АНУ-д сургана

Сэтгүүлчид энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар АНУ-д суралцаж, хэвлэл мэдээллийн мэргэжлийн англи хэл эзэмшиж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжтой. Бүртгүүлэх сэтгүүлчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанд холбогдох бичиг баримтаа хүргүүлнэ. Үүнд анкет, байгууллагын то

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгүүлчдийг АНУ-д сургана
Сэтгүүлчдийг АНУ-д сургана. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар дөрвөн удаагийн ээлжээр 60 гаруй сэтгүүлчийг АНУ-ын Вашингтон хотноо англи хэлний түвшин дээшлүүлэх, мэргэжлийн сэтгүүл зүйн мэдлэгийг хөгжүүлэх сургалтад хамруулсан. Уг сургалтыг дахин үргэлжлүүлж, дараагийн ээлжийн шалгалт авахаар болоод байна. Сургалтыг “Америкийн консул” /American Councils for international education/ байгууллагын хөтөлбөрийн дагуу явуулах юм. “Америкийн консул” нь АНУ-ын Вашингтон Ди Си-д байрлах олон улсын ашгийн бус байгууллага бөгөөд дэлхийн 25 улсад салбартай, мэдлэг боловсролтой, өрсөлдөх чадвартай боловсон хүчнийг дэлхий дахинд бэлтгэх уриатай ажилладаг байгууллага юм. Сэтгүүлчид энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар АНУ-д суралцаж, хэвлэл мэдээллийн мэргэжлийн англи хэл эзэмшиж, мэдлэг боловсролоо дээшлүүлэх боломжтой. Бүртгүүлэх сэтгүүлчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл, мэдээллийн албанд холбогдох бичиг баримтаа хүргүүлнэ. Үүнд анкет, байгууллагын тодорхойлолт, байгууллагын батлан даалт зэрэг багтана.

Хуваалцах