Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэтгүүлчдийг хорт зуршлын талаар зөв мэдээлэл олгохыг уриаллаа.

Эрүүл мэндийн салбарт мэдээ, сурвалжлага, нэвтрүүлэг хийдэг сэтгүүлчдийн дунд “Архи тамхи, мансууруулах бодисоос сэргийлэх талаар мэдээлэл сурталчилгаа, зан үйл өөрчлөх харилцаа хандлагын чиглэл” сэдэвт уулзалт боллоо.

Ө.
Ө.Төгс-Оюун

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгүүлчдийг хорт зуршлын талаар зөв мэдээлэл олгохыг уриаллаа.
Сэтгүүлчдийг хорт зуршлын талаар зөв мэдээлэл олгохыг уриаллаа.. Зураг: МҮОНРТ

Эрүүл мэндийн салбарт мэдээ, сурвалжлага, нэвтрүүлэг хийдэг сэтгүүлчдийн дунд “Архи тамхи, мансууруулах бодисоос сэргийлэх талаар мэдээлэл сурталчилгаа, зан үйл өөрчлөх харилцаа хандлагын чиглэл” сэдэвт уулзалт боллоо. Аливаа өвчлөлийн шалтгаан нь юунд байгааг иргэдэд мэдээлэх нь хамгийн чухал тиймээс энэ талын мэдээлэл цацах нь сэтгүүлчдийн үүрэг гэж мэргэжилтнүүд тодотголоо. Тухайлбал манайд элэгний хавдрын өвчлөл их, нас баралт өндөр байдаг байна. Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Монголын нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн нийгэмлэг хамтран тус уулзалтыг зохион байгуулсан бөгөөд энэ уулзалтын гол зорилго нь нийт хүн амд, ялангуяа өсвөр үеийн залуучуудад архи тамхины хор уршгийн талаар зөв мэдээлэл олгох, сэтгүүлчдийн баг бүрдүүлэхэд оршиж байгаа гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Мэдээллийн эх сурвалж: "Хурд"агентлаг

Түлхүүр үг:эрүүл мэндийн яам
Хуваалцах