Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэтгүүлчдийн дунд “Хүний эрхийн боловсрол” уралдаан зарлагдлаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн боловсролыг хөхүүлэн дэмжих, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх соёлыг төлөвшүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн дунд "Хүний эрхийн боловсрол” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлажээ.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгүүлчдийн дунд  “Хүний эрхийн боловсрол” уралдаан зарлагдлаа
Сэтгүүлчдийн дунд “Хүний эрхийн боловсрол” уралдаан зарлагдлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн боловсролыг хөхүүлэн дэмжих, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх соёлыг төлөвшүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийн дунд "Хүний эрхийн боловсрол” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлажээ.

Уралдаанд “Хүний эрхийн боловсрол” сэдвийн хүрээнд судалгаа, баримтад тулгуурлан хүний эрх, эрх чөлөөг хөхүүлэн дэмжих утга агуулсан нийтлэл, нэвтрүүлгээ явуулах бөгөөд хүний эрхийн үндсэн зарчим, хариуцлагатай сэтгүүлзүйн зарчим, нийтлэг үүрэг, ёс зүйд нийцсэн байх шаардлагатай аж.

Бүтээлийг ирэх сарын 5-ны дотор хүлээн авна. Харин уралдаанд ирэх бүтээлийг энэ сарын 04-нөөс ирэх сарын 04-нийг хүртэлх хугацаанд телевиз, сонин, мэдээллийн цахим хуудаст нийтэлж, нэвтрүүлсэн байх ёстой аж.

Түлхүүр үг:Сэтгүүлчдийн дунд “Хүний эрхийн боловсрол” уралдаан зарлагдлаа
Хуваалцах