Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэтгүүлчид 21 аймгаар аялна

"I Love Mongolia" түншлэлээс зохион байгуулж буй 100 сэтгүүлч 21 аймгаар тойрч мэдээлэл сурвалжлага бэлтгэх үйл ажиллагаа есдүгээр сарын 2-ноос эхэлнэ. Энэхүү аялалын хүрээнд “Шилдэг татвар төлөгч” VIP ярилцлага, “Миний нутгийн өв” ЮНЕСКО, соёлын өвийн санд бүртгэлтэй,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгүүлчид 21 аймгаар аялна
Сэтгүүлчид 21 аймгаар аялна. Зураг: МҮОНРТ

"I Love Mongolia" түншлэлээс зохион байгуулж буй 100 сэтгүүлч 21 аймгаар тойрч мэдээлэл сурвалжлага бэлтгэх үйл ажиллагаа ирэх есдүгээр сарын 02-ноос эхэлнэ.

Энэхүү аялалын хүрээнд аймаг бүрт “Шилдэг татвар төлөгч” VIP ярилцлага, “Миний нутгийн өв” ЮНЕСКО, соёлын өвийн санд бүртгэлтэй, шинээр бүртгэгдэх урлаг соёлын шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн, “Боловсрол” яармаг, Аймгийн ангийн дарга нарын анхдугаар зөвлөгөөн, “Оргилоо тодорхойл” нутгийн идэвхтэй иргэдийн сайн үйлсийн илтгэл хэлэлцүүлэг, “Миний нутгийн брэнд” нээлттэй үзэсгэлэн худалдаа, “Хамтдаа гүйцгээе” хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн бүх нийтийн гүйлт, “Эрүүл Монгол” эрүүл мэндийн ажилтнуудын зөвлөлгөөн зэрэг ажлыг зохион байгуулах аж.

Хуваалцах