Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Сэтгүүлчид БНСУ-д хөнгөлөлттэй эмчлүүлнэ

Монголын Сэтгүүлчдийн Эвлэл Солонгосын эрүүл мэндийн нийгэмлэг болон боловсролын газартай хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгүүлчид БНСУ-д хөнгөлөлттэй эмчлүүлнэ
Сэтгүүлчид БНСУ-д хөнгөлөлттэй эмчлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Монголын Сэтгүүлчдийн Эвлэл Солонгосын эрүүл мэндийн нийгэмлэг болон боловсролын газартай хамтран ажиллах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Санамж бичигт, Монголын сэтгүүлчдэд хөнгөлөлттэй үнээр эмчилгээ үйлчилгээ үзүүлэх, жилд хоёр сэтгүүлчийг үнэ төлбөргүй иж бүрэн шинжилгээнд хамруулах, нүүр нь гэмтсэн нэг хүнийг гоо сайхны хагалгаанд үнэ төлбөргүй оруулах, сэтгүүлчдийн гэр бүлээс нэг хүүхэд болон залуу сэтгүүлчдээс Солонгосын их, дээд сургуульд хэлний бэлтгэлд нэг жил үнэ төлбөргүй сургах зэрэг ач холбогдол өндөр, бодит ажил тусгадсан байна.

Хуваалцах