Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэтгүүлчид даатгалд хамрагдлаа

"Практикал" даатгал компанийн хамт олон өнөөдөр амласан ёсоороо урлагийн их наадамд амжилттай оролцсон сэтгүүлчдэд нийт 90 сая төгрөгийн даатгалын гэрээ байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгүүлчид даатгалд хамрагдлаа
Сэтгүүлчид даатгалд хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

Монголын хэвлэл мэдээллийн салбарын урлагийн II их наадам өнгөрөгч 10 дугаар сарын 16, 17-ны өдрүүдэд болж өндөрлөсөн билээ. Энэхүү урлагийн наадмын ерөнхий дэмжигч байгууллагаар ажилласан "Практикал" даатгал компанийн хамт олон өнөөдөр амласан ёсоороо урлагийн их наадамд амжилттай оролцсон сэтгүүлчдэд нийт 90 сая төгрөгийн даатгалын гэрээ байгууллаа. Мөн энэ үеэр Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Б.Галаарид, Тэргүүн дэд ерөнхийлөгч М.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч Х.Батхишиг нар сэтгүүлчдийг уриалж даатгалд хамрагдав. Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй сэтгүүлч, зураглаач, найруулагч, нийт албан хаагчид энэхүү сайн дурын даатгалд хамрагдах боломжтой юм байна. Даатгалын хураамж 50'000 төгрөг. Нөхөн төлбөр 5 сая төгрөг аж.

Хуваалцах