Сэтгүүлчид эрх зүйн мэдлэгтэй байх шаардлагатай
Сэтгүүлчид ажил мэргэжлээ хийж яваад санаандгүй хэрэгт холбогдох олон хууль байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Мэдээллийн алба

Сэтгүүлчид ажил мэргэжлээ хийж яваад санаандгүй хэрэгт холбогдох олон хууль байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна. Тухайлбал, сэтгүүлч хүний нууцад халдах, эх сурвалжаа шалгаагүйн улмаас хэн нэгнийг гүтгэх, төрийн нууц задруулах зэргээр хууль зөрчиж байгаа. Иймд сэтгүүлчид өөрийг нь гэмт хэрэгтэн болгож болзошгүй хуулийг сайн судлах шаардлагатайг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Сарантуяа тайлбарлаж байна.


















