Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэтгүүлчид шагнал гардлаа

Хөдөлмөрчид, иргэдийн хөдөлмөрийн харилцаан дахь хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлс, нийгмийн баталгаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хандлага, ойлголтыг дээшлүүлэх, МҮЭ-ийн холбооноос явуулж буй бодлого үйл ажиллагааг олон нийтэд сурталчилсан

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгүүлчид шагнал гардлаа
Сэтгүүлчид шагнал гардлаа. Зураг: МҮОНРТ

Хөдөлмөрчид, иргэдийн хөдөлмөрийн харилцаан дахь хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлс, нийгмийн баталгаа, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх хандлага, ойлголтыг дээшлүүлэх, МҮЭ-ийн холбооноос явуулж буй бодлого үйл ажиллагааг олон нийтэд сурталчилсан сэтгүүл зүйн бүтээлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор МҮЭ-ийн Холбооноос зарласан МҮЭ-ийн холбооны нэрэмжит “Сэтгүүл зүйн шилдэг бүтээл”-ийн уралдааныг дүгнэж, шалгарсан сэтгүүлчдэд өнөөдөр шагнал гардууллаа.

Хөдөлмөрийн үнэлэмж, хууль тогтоомж, МҮЭХ-ны цаг үеийн нэвтрүүлгийг цувралаар Монголын үндэсний радиогийн сэтгүүлч Ж.Золзаяа, “Тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн харилцаа, хүний эрх, цалингийн жишиг, Бороо гоулд компанийн ҮЭ-ийн хорооны туршлага” зэрэг цуврал бүтээлээр ТВ-5 телевизийн сэтгүүлч Б.Ариунсэтгэл, “ҮЭ-ийн үйл ажиллагааг хөдөөд хүчирхэгжүүлье, Хөдөлмөрлөх эрхийг хүн бүрт тэгшээр олгодог хуультай болъё, Хүний хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн үйлдэл ба сургуулийн захирал Д.Бэрхүүгийн дураараа дургилт” зэрэг цуврал нийтлэлээр “Үндэсний мэдээ” сонины сэтгүүлч С.Өлзийбаяр, “Худлаа хэлэхийг хуулиар зөвшөөрье”, зээлээ төлөх үү хүүхдээ төрүүлэх үү, Хөдөлмөрийн гэрээ аян өрнүүлье зэрэг асуудал дэвшүүлсэн нийтлээр News.mn сайтын сэтгүүлч Б.Энхмандах нар шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.

Хуваалцах