Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Сэтгүүлчийг суллуулах суулт болно

Info.mn сайтын сэтгүүлч С.Баттулгыг хориод даруй 12 хонож байгаа билээ. Тэгвэл одоогоор ямар нэгэн ахиц дэвшил гарсан зүйлгүй байгаа нь олон нийтийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгүүлчийг суллуулах суулт болно
Сэтгүүлчийг суллуулах суулт болно. Зураг: МҮОНРТ

Info.mn сайтын сэтгүүлч С.Баттулгыг хориод даруй 12 хонож байгаа билээ. Тэгвэл одоогоор ямар нэгэн ахиц дэвшил гарсан зүйлгүй байгаа нь олон нийтийн бухимдлыг дээд цэгт нь хүргэж байна.

Сэтгүүлчид өмнө нь хэвлэлийн бага хурал хийж Баянзүрх дүүргийн шүүхийн өмнө очин жагсаал цуглаан зохион байгуулж байсан бол энэ удаад олон нийтийн цахим сүлжээ Twitter, Facebook хэрэглэгчид, Монголын мэдээллийн болон залуучуудын чөлөөт цагаа байнга өнгөрөөж байдаг сайтуудын эздүүд, админ буюу программист вэб сайт хөгжүүлэгчид, сэтгүүлчид нэгдсэн суултыг өнөөдөр 12:00 цагаас Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.

Өмнө нь инженер Батыг суллуулахыг шаардан, ам.долларын ханшийн өсөлтийг эсэргүүцсэн, хуулийн салбарын гажуудлыг засахыг шаардсан, цагдаагийн байгууллагын ажилтнуудын хэт даварсан үйлдлийг эсэргүүцсэн “Үдийн цайны суулт” нэртэй уг арга хэмжээ хэд хэдэн удаа болсон юм.

Уг суулт нь “Сэтгүүлчийг сулла” хөдөлгөөнийг дэмжсэн тайван, чимээгүй суулт болно хэмээн цахим сүлжээгээр тарж мэдээлэгдэн түгсээр байгаа аж. Зарим иргэн уг суултад УИХ-ын гишүүд, улс төр нийгмийн томоохон зүтгэлтнүүд, хуульчид, цахим орчны нөлөө бүхий хүмүүсийг урьсан бөгөөд олны танил эрхмүүд оролцохоо нэгэнт илэрхийлээд байгааг Twitter, Facebook зэргээс харагдаж Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдуудыг хүртэл уг суултад урьсан урилга бүхий уриалга зурвасууд ч ихээр түгжээ.

Мөн уг ажиллагаанд Монголын сайтын холбоо, Монголын сайтын ассиосаци, Тэргүүлэгч сайтуудын холбоо зэрэг цахим орчин үйл ажиллагаа явуулдаг холбоодууд оролцох юм байна.

Хуваалцах