Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сэтгүүлийн газар эдгээр зургаас болж халдлагад өртжээ

Тэд энэ долоо хоногийн дугаартаа лалын шашны зарим төлөөлөгчийг хошин маягаар дүрслэн нийтэлсэн нь аллага болох шалтгаан гэж урьдчилсан байдлаар таамаглаж байна.

Д.
Д.Мягмардорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгүүлийн газар эдгээр зургаас болж халдлагад өртжээ
Сэтгүүлийн газар эдгээр зургаас болж халдлагад өртжээ. Зураг: МҮОНРТ

Францийн Парис хотод өчигдөр 09.00 цагийн орчимд 11 хүний аминд хүрсэн хэрэг гарч дэлхийг цочирдуулав. “Шарли Эбдо” сэтгүүлийн газарт болсон уг хэргийн улмаас 20 хүн их, бага хэмжээгээр шархадсан байна. Гэмт этгээдүүдийг лалын хэт даврагч бүлгийн гишүүд болохыг Францийн цагдаагийн газраас мэдээлсэн. Тус сэтгүүл нь хошигнолын төрлийн зураг нийтэлдгээрээ алдартай юм. Тэд энэ долоо хоногийн дугаартаа лалын шашны зарим төлөөлөгчийг хошин маягаар дүрслэн нийтэлсэн нь аллага болох шалтгаан гэж урьдчилсан байдлаар таамаглаж байна. Мөн тус сэтгүүлийн газар өмнө нь хэд хэдэн удаа халдлагад өртсөн удаатай аж. Тэд Исламын шашинд аллах бурхны элч хэмээгддэг Мухаммадын талаар хошин зураг нийтлэж байжээ.











Хуваалцах