Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Сэтгүүлийн редакцид халдсан хэрэг гарчээ

Өнгөрсөн лхагва гарагт Парис хотод байрлах “Шарли Эбдо” сэтгүүлийн редакцид зэвсэгт халдлага болсны улмаас 11 хүний амь эрсдэж, 10 хүн хүнд шархадсан хэрэг гарлаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Сэтгүүлийн редакцид халдсан хэрэг гарчээ
Сэтгүүлийн редакцид халдсан хэрэг гарчээ. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн лхагва гарагт Парис хотод байрлах “Шарли Эбдо” сэтгүүлийн редакцид зэвсэгт халдлага болсны улмаас 11 хүний амь эрсдэж, 10 хүн хүнд шархадсан хэрэг гарлаа. Тодруулбал, калашниковын автомат болон винтов буугаар зэвсэглэн, баг зүүсэн гурван этгээд "Аллаху акбар" хэмээн хашгиран шог зураг, элэглэлийн чиглэлээр нийтлэл бэлтгэж, олон нийтэд хүргэдэг тус сэтгүүлийн редакцийн байранд дайран орж, буудаж эхэлжээ.

Хууль сахиулагчдыг халдлагад өртсөн “Шарли Эбдо” сэтгүүлийн байранд очих үед гэмт этгээдүүд хэргийн газраас зугтаж амжсан аж. Болсон хэрэг явдлын талаар Францийн Ерөнхий сайд Франсуа Олланд мэдэгдэхдээ "Энэхүү халдлагыг "Францийн эсрэг террорист халдлага" гэж нэрлээд, сүүлийн хэдэн долоо хоногт хэд хэдэн алан хядах ажиллагааг тус улсын хууль, хүчний байгууллагынхан таслан зогсоосон гэлээ. Тэрээр хэргийн газарт ирж, амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэн, улс оронд өндөр түвшний онц байдал зарласан хэмээн мэдэгдэв.

Зарим шинжээчид энэхүү халдлага гарах болсон шалтгааныг тус сэтгүүл хамгийн сүүлд Исламын зэвсэгт босогчдын тэргүүнийг хүүхэлдэйн киноны баатраар элэглэсэн дугаар гаргасантай холбон тайлбарлаж байна. Одоогоор Францийн цагдаагийн байгууллага хэргийн газраас зугтсан гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа аж. Дашрамд хэлэхэд, “Шарли Эбдо” сэтгүүлийн газар 2011 онд сэтгүүлийнхээ нүүрэндээ Исламын шашны элч Мухаммадын зургийг байршуулснаас болж халдлагад өртөж байжээ.

Хуваалцах